НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины нөхцөл байдлын талаар дараалан гурав дахь өдрөө хуралдаж, Украинаас зэвсэг алдагдан тарж байгаа асуудал тухайн өдрийн хурлын гол сэдэв болжээ.
Энэ сарын 8-ны хурлыг ОХУ-ын төлөөлөгчдийн хэсгийн шаардлагын дагуу хуралдуулжээ. ОХУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Василий Небензя тухайн хурлын үеэр Америк, Их Британийг "Украины мөргөлдөөныг эцэс болгохыг хүсэхгүй байна" хэмээн зэмлэсэн бөгөөд барууны орнууд Украинд зэр зэвсэг ханган нийлүүлж буй нь олон улсын хууль дүрэм хийгээд хүмүүнлэгийн тухай хуулийн заалтуудыг зөрчсөн явдал гэж үзсэн байна. Украинаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Сергей Кислица харин "Украин өөрийгөө хамгаалах эрхтэй" гэжээ.
Украин руу орсон зэр зэвсгийг шалган тодруулахыг Бразил, Кени, АНЭУ зэрэг олон орнуудын төлөөлөгчид уриалсны зэрэгцээ зөрчил мөргөлдөөнөө даруй эцэс болгож, хэлэлцээгээр хямралыг шийдвэрлэхийг холбогдох талуудаас шаарджээ.
Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан илтгэлдээ, "Зургаан сар гаруй үргэлжилж буй Украины хямрал нь буу сум бол хүн төрөлхтөнд асар их гай зовлон авчирдаг гэдгийг бүрэн гэрчилсэн" гэв. Түүнчлэн яриа хэлэлцээ бол хямралыг арилгах хамгийн бодит арга зам мөн гэдгийг Хятадын тал онцолжээ.
\Уртнасан\