Хятад улс худалдаагаар дамжин дэлхийн улс орнуудтай улам бүр нягтарсаар байна
2022-09-09 10:31:38
Share
Share this with Close
youtube WeChat

Ачааны хөлөг онгоц Гуанжөүгийн боомтоос хөдөлж, алсын далайг зорилоо. Хиймэл дагуул нь онгоцон дээрх чипийн тусламжтайгаар байрлалыг нь цаг ямагт хянаж байна.

Дэлхийн хөлөг онгоцууд өдөр бүр нэг тэрбум орчим байрлалын мэдээлэл үүсгэдэг бөгөөд одоо бид сүүлийн арван жилийн тээврийн замыг харж байна.

Сүүлийн 10 жилд, Хятадын эрэг дагуух олон улсын 11 зангилаа боомтын тээвэрлэлтийн хэмжээ 60 хувиар нэмэгдсэний зэрэгцээ далайн үйлчилгээний сүлжээ нь 100 гаруй улс орон, бүс нутгийн томоохон боомтуудыг холбодог бөгөөд дэлхийд далай тэнгисийн хамгийн өндөр холболттой орон юм.

Гүнзгий холбогдож буй нь далай тэнгисээр зогсохгүй. Евразийн бүсэд Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний тоо сүүлийн 10 жилд үсрэнгүй нэмэгдэж, нээгдсэн жилээсээ бараг 900 дахинаар өргөжжээ. Өдгөө Хятадаас Европын 190 гаруй хот хооронд өдөрт дунджаар 42 галт тэрэг зорчиж буй нь шинэ боломжуудыг авчраад байна.

Баруун зүгийн шугамыг дагаж, бид Хятад-Европын ачааны галт тэрэгний хамгийн өргөн чиглэлтэй, хамгийн олон цуваатай зангилаа буюу Германы "хуучин аж үйлдвэрийн бааз" болох Рур орчмын Дуйсбургийн боомтыг олов.

Нүүрсний хомсдолоос болж шинэчлэлд тэмүүлж буй энэ хотод Хятад-Европын ачааны галт тэрэг хүрснээр Европын ложистикийн төв болж хурдацтай хөгжжээ.

Чунчин Шиньжян Европын галт тэрэгний Германы агуулахын ажилтан Томас Крайники:“2019 оны есдүгээр сараас би энд ажилласан. Жижиг хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнээс том машин механизм гээд ажил нэмэгдэж буй нь илт. Би энэ жил 55 настай. Энэ насанд албан ёсны гэрээтэй тогтмол ажлын байртай болсон нь Германд бол ховор зүйлийн нэг”.

Өнөөдрийн Хятад орон дэлхийтэй урьд хожид байгаагүй гүнзгий холбогдож байна.10 жилийн өмнөхтэй харьцуулахад бараа бүтээгдэхүүний хэмжээ 14.7 их наяд юаниар нэмэгдэж, олон улсын зах зээлд эзлэх хувь нь 13.5 хувьд хүрчээ. Хятад улс дэлхийн нийлүүлэлтэд илүү гүн гүнзгий нэвтэрч, минут бүрд 73.49 сая юанийн үнэ бүхий бараа Хятадаас бусад орнуудын хооронд тээвэрлэгдэж байна.

Жил бүрийн есдүгээр сарын орчим далай, хуурай, агаарын тээвэрлэлтийн ид үе эхэлдэг. Германы нисдэг тэрэг, Италийн талх, Вануату кофе, Шинэ Зеландын зөгийн бал, хөлөг онгоц, нисэх онгоц, галт тэргээр Хятадын Шанхайг зорьдог.

2018 оны 11-р сард худалдааг ивээх үзэл газар авч байхад Хятад улс харин дэлхийн барааг Хятадын зах зээлд нэвтрүүлэх асар том тавцанг буй болгожээ. Туршиж үзэх бодолтой байсан Америкийн бизнесмэн Майкл Оуэн Хятадын олон улсын импортын анхдугаар экспод 9 ам.метр талбайтай жижиг лангуу ажиллуулсан нь компанидаа том эргэлт авчрав. Түүнээс хойш экспо дахь тэдний лангуу өргөжин тэлсээр байна.

Майкл Оуэн, doTERRA компанийн Хятадын салбарын захирал:“Манай компани жижигхэн компани ч гэсэн холын мөрөөдөлтэй. Хятад улс бид нарын адил жижиг компаниудад хөгжлийн боломж олгосон, энд хангалттай том зах зээл бий”.

Өнгөрсөн 10 жилд Хятад улс өндөр түвшний нээлттэй байдлыг цаашид өргөжүүлж, чөлөөт худалдааны туршилтын бүсийг 1-21 хүртэл нэмэгдүүлжээ. Хятадын нийт нутаг дэвсгэрийн мянганы дөрвөн хувьд хүрэхгүй газарт импорт экспортын 17.3 хувийг бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтын 18.5 хувийг татан авчээ.

 Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг "Бизнесийн үйл ажиллагааны тайлан"-д дурдсанаар, Хятадын бизнесийн орчны чансаа 2015 онд 90-д байсан бол 2020 онд 31-д орж, 59 байраар дээшилжээ. Дэлхийн банкны үнэлгээгээр энэ нь урьд өмнө байгаагүй түүхэн амжилт юм.

Нээлттэй байдалд хамтран ажиллах боломжийг өргөжүүлж, хүндрэл бэрхшээлийг даван туулж байна. Өнөөдрийн Хятад улс дэлхийн орнуудтай хөгжлийн алхаагаа нэгтгэн урагшилж байна.