Ши Жиньпин эмгэнэл илэрхийлэв
2022-09-09 14:29:00
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 9-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Их Британийн хатан хаан Елизабет II таалал төгссөнд харамссан эмгэнэлийн захидлыг шинэ хаан Чарльз III-т илгээв. Ши Жиньпин Хятадын төр засаг, ард түмэн, мөн өөрийн нэрийн өмнөөс хатан хаан Елизабет II таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж, Британийн хааны гэр бүл, засгийн газар, ард түмэнд уй гашууг нь хуваалцаж байгаагаа илэрхийлэв.

Мөн өдөр Ерөнхий сайд Ли Кэчян Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасст захидал илгээж, хатан хаан Елизабет II таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв.