Орон нутгийн цагаар есдүгээр сарын 8-нд Их Британийн хатан хаан Елизабет II Шотландын Балморал шилтгээнд 96 насандаа таалал төгсчээ.
Эрүүл мэндийн байдалд нь эмч санаа зовж байгаа тул хатан хаан Елизабет II эмнэлгийн хяналтад байгаа гэж мөн өдрийн өглөө Их Британийн Букингемийн ордон мэдэгдэж байсан бөгөөд дараа нь хатан хааны гэр бүл, ойр дотнын хүмүүс нь Балморал шилтгээнд очсон байна.
Елизабет II 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд Лондонд төржээ. 1952 онд гүнж Елизабет 25 настайдаа хатан хаан болсон юм. Тухайн үед түүний эцэг хаан Жорж VI нас барсан юм. Хатан хаан хаанчилсан хугацаандаа Сэр Уинстон Черчиллиэс Лиз Трассыг хүртэл Их Британийн нийт 15 ерөнхий сайдын нүүр үзжээ. 2015 онд тэрбээр түүхэнд хамгийн удаан хугацаанд хаан ширээнд байсан Их Британийн эзэн хаан болж, түүний элэнц эмээ хатан хаан Викториагийн рекордыг шинэчилсэн юм.
\Уртнасан\