Арабын холбоо Хятад улстай харилцаагаа бэхжүүлэх шийдвэр гаргасныг сайшааж байна
2022-09-09 17:24:47
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 9-нд хэлэхдээ, Арабын холбооны Гадаад хэргийн сайд нарын зөвлөл олон жилийн турш Хятад улстай харилцаагаа бэхжүүлэх шийдвэр гаргасныг Хятадын тал сайшааж байна. Энэ нь Арабын орнууд Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх шийдвэр зоригтой байгаа ба Хятад Арабын уламжлалт найрамдал, стратегийн түншлэлийн харилцааг бүрэн харуулж байна гэжээ.

9-р сарын 6-наас 7-ны өдрүүдэд Арабын Холбооны Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн 158 дахь хурлаар "Арабын Хятадын харилцааны тухай" шийдвэр баталж, Арабын орнууд нэг Хятадын зарчим баримтлахаа дахин нотолж, "Бүс ба зам" санаачилгын дагуу Хятад улстай олон салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа онцлон тэмдэглэв. Арабын орнуудын үйл хэргийг дэмжиж, бүс нутгийн хямралыг энх тайвнаар зохицуулах, олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг ахиулахад оруулсан Хятадын дипломат хүчин чармайлтыг сайшаасан байна.

Мао Нин сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Хятад, Арабын холбоо бол иж бүрэн хамтран ажилласан, хамтаар хөгжсөн, ирээдүйд чиглэсэн стратегийн түншүүд бөгөөд бие биенийхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй чухал чухал асуудлаар харилцан дэмжсээр ирсэн юм.

Мао Нин хэлэхдээ, Хятад улс Арабын орнуудын бүс нутгийн аюулгүйн асуудлаа эв нэгтэй хамтран ажиллаж зохицуулахыг эрс дэмжиж, Арабын орнуудын ард түмний хөгжлийн замаа бие даан эрэлхийлэхийг дэмжиж, Арабын орнуудтай эв нэгтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлж, “Бүс ба зам"-ыг хамтаар байгуулан дэлхийн хөгжлийн санаачилга, аюулгүй байдлын тухай санаачилгыг хэрэгжүүлж, шинэ эрин үеийн Хятад Арабын хувь заяаны нэгдмэл цогцыг цогцолоон байгуулахын төлөө хамтаар чармайх болно гэжээ.