Ши Жиньпин Ким Жөн Унд баяр хүргэв
2022-09-09 11:20:19
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 9-нд БНАСАУ байгуулагдсаны 74 жилийн ойг тохиолдуулж БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд баяр хүргэжээ.

Ши Жиньпин “74 жилийн турш БНАСАУ-ын ард түмэн Хөдөлмөрийн намаараа уриа хийж, шаргуу хичээн зүтгэж, социализмын бүтээн байгуулалтын агуу үйлсэд томоохон амжилт гаргасан юм. Сайн хөрш, сайн ахан дүүс болохын хувьд энэ бүхнийг хараад сэтгэл өндөр байна. БНХАУ, БНАСАУ бол уул усаараа залгалдсан ойр хөрш, уламжлалт найрамдалтай дотнын улс орон юм. Тантай хамт хоёр орны харилцааны ирээдүйн хөгжлийг сайтар төлөвлөж, уламжлалт найрамдалд шинэ цаг эриний агуулгыг нэмэрлэж, чухал нийтлэг ойлголтуудыг тууштай хэрэгжүүлэхэд миний бие бэлэн байна. Сүүлийн зуун жилд тохиож байгаагүй том өөрчлөлт, их хувьслын өмнө БНАСАУ-тай стратегийн зөвшилцлөө ахиулж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, найрсаг харилцаагаа хамтран хамгаалж хөгжүүлэх, улмаар хоёр ард түмэнд хүртээх өгөөж шимийг нь бодолцож, бүс нутаг, тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд улам их үүрэг гүйцэтгэж ажиллахад бэлэн байна” гэжээ.

Д.Хүчитбаатар