БНАСАУ байгуулагдсаны 74 жилийн ойн үндэсний баярыг тохиолдуулж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 9-нд БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жөн Унд баяр хүргэжээ.
Тэрээр “ОХУ, БНАСАУ уламжлалт найрсаг хөршийн найрамдалт харилцаагаа хадгалж, олон салбарын хамтын ажиллагааг баялаг туршлагаар сэлбэж, амжилт тогтоолоо. Хамтын хичээл зүтгэлээр хоёр ард түмэнд их ач тус хүртээж, Солонгосын хойг, тэрчлэн зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдалд улам их үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Д.Хүчитбаатар