Хятад, Африкийн холбооны дипломат харилцааны 20 жилийн ойд баяр хүргэв
2022-09-09 11:32:18
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Африкийн холбооны ээлжит дарга, Сенегалын ерөнхийлөгч Макки Салл нар есдүгээр сарын 9-нд харилцан баярын цахилгаан илгээж, Африкийн холбоо байгуулагдсаны 20 жилийн ой хийгээд Хятад, Африкийн холбоо хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн баярын мэнд хүргэв.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ "Хятад, Африкийн холбоо хоорондын харилцаа олон улсын өөрчлөлт сорилтыг даван туулж, тасралтгүй гүнзгийрэн өргөжиж, Хятад Африкийн эртний найрамдлыг өвлөн уламжлах, шинэ эрин дэх эв нэгдэлтэй хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал үүргийг гүйцэтгэсэн юм. Хятад, Африкийн холбооны харилцааны хөгжлийг миний бие дээд хэмжээнд чухалчлан үзэж байгаагийн зэрэгцээ Макки Салл ерөнхийлөгч болон Африкийн холбооны гишүүн орнуудын бусад төрийн тэргүүнүүдийн хамтаар хичээн чармайж, Хятад, Африкийн холбоо хоорондоо дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойгоор шинэ гараа болгож, Хятад, Африкийн холбооны найрсаг хамтын ажиллагааны итгэл хүслийг хөгжүүлэн, Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын сайд нарын хэмжээний наймдугаар удаагийн хурлын шийдвэрийг бүх талаар хэрэгжүүлж, бие биенийхээ амин чухал ашиг сонирхолтой холбоотой, анхаарал хандуулж байгаа чухал асуудал дээр гуйвшгүй харилцан дэмжиж, олон улсын үйл хэрэг дэх хөгжиж буй орнуудын төлөөлөх чанар, үг хэлэх эрхийг улам нэмэгдүүлж, шинэ эрин дэх Хятад, Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахад шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна" гэв.

Макки Салл Африк Хятадын уламжлалт найрамдал, эв нэгдэлтэй хамтын ажиллагаа болон Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын хүрээн дэх түншлэлийн харилцааг өндрөөр үнэлэн сайшааж буйгаа тэмдэглээд, “Африкийн тал нэг Хятад улсын зарчмыг гуйвшгүй баримталж, Африкийн эх  газар найрсаг Хятад улстай хүчээ нэгтгэн шинэ эриний Хятад Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахыг дэмжих болно гэдгийг таньд хандан дахин онцолъё" гэжээ.