Завгүй байсан ч ойр дотныхондоо цаг гаргах хэрэгтэй
2022-09-09 10:33:02
Share
Share this with Close
youtube WeChat

Жил бүрийн билгийн тооллын наймдугаар сарын 15-нд Хятадын уламжлалт Тэргэл сарны баяр буюу ургацын баяр тохиодог бөгөөд эл өдөр хүмүүс сарыг тахиж, төрөл төрөгсдөөрөө уулзан учирч, алс хол явсан нэгнийгээ санан дурсаж, элбэг ургац авахыг бэлгэдэн тэмдэглэдэг юм.

Мянган бээрийг туулавч хүний сэтгэл холддоггүй

Дэлхийн зон түмэн амар амгалан, эрүүл энх байхыг хүсэж, алс хол явсан ойр дотнын хүмүүсээ даатган хятадууд хэдэн мянган жилийн өмнөөс тэргэл саранд залбирч мөргөх зан үйлтэй болжээ. Энэ тухай Хятадын удирдагч “Өнөөгийн нийгэм маш түргэнээр хөгжин өөрчлөгдөж, хүмүүс нойр хоолоо умартан, зав чөлөөгүй ажилдаа зүтгэцгээж байна. Гэвч хүний хайр, нандин харилцаа үүнээс болж холдож хөндийрөх ёсгүй. Яг үүнийг л уламжлалт Тэргэл сарны баяр сануулж, мөн нөхөж байдаг” гэжээ.