Томас Бах намрын дунд сарын баярын мэнд хүргэв
2022-09-10 15:38:27
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын үндэстнүүдийн уламжлалт баяр буюу намрын дунд сарын баярыг тохиолдуулан Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бах Хятадын Төв Радио Телевизид баярын захидал ирүүлж, Олимпын наадамд үзүүлсэн дэмжлэг болон тууштай хамтрарч ажилласанд баяр талархлаа илэрхийлэн, радио телевизийн бүх ажилтнуудад англи, хятад хоёр хэлээр баярын мэнд хүргэсэн байна.

Тэрээр ХТРТ-ийн захирал Шэн Ханшюнд бичсэн захидалдаа, намрын налгар улиралд Хятадын ард түмэн намрын дунд сарын баяртаа угтан авах гэж байна, энэхүү боломжийг ашиглан Олимпын наадмыг дэмжиж, тууштай ажиллаж ирсэн ХТРТ-ийн захирал танд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Радио телевизийн нийт ажилтнуудад баярын мэндийг хүргэж, сай сайнхыг хүсье гэжээ.

Өмнө нь ОХОХ-ны ерөнхийлөгч Томас Бах 2024 оны Парисын Олимпын наадмын зохион байгуулагчаар тодорсонд ХТРТ-д баяр хүргэж байсан юм. ХТРТ агаарын теннис зэрэг дөрвөн төрлийн дохионы үйлдвэрлэлийг хариуцаж, Парисын Олимпын үеэр хамгийн олон нийтийн дохио үйлдвэрлэх төслийг хариуцсан үндэсний радио, телевиз болсон юм.


Н.Пүрэвжав