Ройтерс агентлагийн 9-нд нийтэлсэн судалгааны дүнгээс үзвэл, Хэдийгээр иенийн ам.доллартай харьцах ханш сүүлийн 24 жилийн турших хамгийн доод түвшинд хүрч буурсан ч гэсэн онолын хувьд Японы экспортод ашигтай юм, гэвч Японы 8-р сарын худалдааны алдагдал сүүлийн есөн жилийн түүхэн дээд хэмжээнд хүрч магадгүй байна.
Ройтерс агентлаг Эдийн засагчдын дундаж тооцоогийн талаар мэдээлснээр, Японы худалдааны алдагдал наймдугаар сард 2 их наяд 398 тэрбум иенд хүрч магадгүй байна. Судалгааны үр дүнд урьдчилан таамагласнаар, Японы импорт энэ сард 46.7%-иар өсч, экспортын хэмжээ 23.6%-ийн өсөлтөөс давсан байна. Худалдааны алдагдал таамаглалтай нийцэж байгаа бол, 2014 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр алдагдал байх болно.
Mizuho Research & Technology корпорацийн эдийн засагч Сува Кента хэлэхдээ: "Хэдийгээр 7-р сараас хойш түүхий нефтийн үнэ аажмаар өссөн ч иенийн ханшийн уналт нь импортын зардлыг өсгөсөн байна" гэжээ.