Гэрэлт дэнлүүний өвлөгч-Ван Личю
2022-09-10 17:17:44
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Сүжөү нутгийн гэрэлт дэнлүү нь Хятадын Жянсү мужийн Сүжөү нутгийн ардын уламжлалт урлагийн нэг бөгөөд 2000 гаруй жилийн түүхтэй. Намрын дунд сарын 15-нд тухайн нутгийн хүмүүс гэрэлт дэнлүүгээ жимс, жигүүртний дүрстэй урлан, хулсанд өндөрт өргөн, намируулж тавьдаг уламжлалтай.

Ван Личю Сүжөүд төрж өссөн, багадаа аавынхаа нөлөөгөөр 17 наснаасаа гэрэлт дэнлүү хийж сурч, өнөөдөр 30 гаруй жил өнгөрчээ. Аав нь хатуу сургаж, өөрөө хичээснээр гэрэлт дэнлүү хийж урлагт цагаарсан байна.

Ван Личю хэлэхдээ, Сүжөү нутгийн гэрэлт дэнлүү нь Хятадын уламжлалт гар урлалийн өв эрдэнэ, түүх соёлын баялаг агуулгатай. Өөрийн хийж бүтээсэн гэрэлт дэнлүүг би хүүхдээ гэж боддог, зүрх сэтгэлэрээ өвлөн хамгаалж чадвал жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадна гэж бодож байна гэжээ. Одоо тэрээр гэрэлт дэнлүү хийх сургалт явуулж, хүүхдэд гэрэлт дэнлүү хийх аргаа зааж сургаж явна.