Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 10-ны өдөр Украины ерөнхийлөгч В.Зеленский Дээд командлалын хурлыг хуралдуулж, Украины Зэвсэгт хүчний цэргийн ажиллагаа болон газар нутгаа эргүүлэн авах ажиллагааны талаарх байлдааны командлагчийн илтгэлийг сонсож, нэгэнт эргүүлэн оршин суух цэгүүдийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж буйгаа иэлрхийлжээ.
Түүнчлэн тус хурлаар өмнө нь ХБНГУ-ын Рамштайн хотод болсон Украины Батлан хамгаалахын холбоо тогтоох багийн 5 дугаар хуралдааны үр дүнг мөн сонсож, Украины армийн техник хангамжийн асуудлыг хэлэлцэж, Украины Батлан хамгаалах хүчний хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон байна.