Есдүгээр сарын 10-ны орой "Хятадын Төв Радио Телевизийн 2022 оны намрын дунд сарын баярын гала тоглолт" дэлхийн өнцөг булан бүрт суугаа хятад хүмүүст сэтгэл дулаацуулсан, аз жаргалыг мэдрүүлсэн намрын дунд сарын 15-ны сайн сайхан ерөөл зөгнөлийг дэвшүүллээ.
Энэ жилийн үдэшлэгийг анх удаагаа өндөр нятагшилтай том дэлгэцээрээ нэвтрүүлж, Хятадын 70 хотын 270 том дэлгэцээр зэрэг цацав. Шууд нэвтрүүлгийг үзсэн хандалт давхардсан тоогоор 238 саяд хүрч, холбогдох мэдээллийг уншсан тоо 7.7 тэрбумд хүрсэн байна.