Их Британи, Франц, Германы буруутгалд Ираны Гадаад хэргийн яам хариу өглөө
2022-09-11 14:47:44
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 10-ны орой Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Канани Ираны цөмийн асуудлаар Их Британи, Франц, Герман зэрэг гурван талын хэлсэн үгэнд хариулсан байна. Өмнө нь дээрх гурван орон Ираныг Ираны цөмийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээг сэргээхэд аюул учруулж байна хэмээн буруутгаж байсан юм, Иран "боломжийг ашиглан" талуудыг эцсийн тохиролцоонд хүргүүлэхгүй байгаа бөгөөд өөрийн цөмийн хөтөлбөрөө “үргэлжлүүлэн сайжруулж байна”хэмээн Их Британи, Франц, Герман гурван орон мэдэгдэж байсан юм.


Үүнд Канани хариулахдаа: хэлэлцээнд үлдэж байгаа цөөн хэдэн асуудлыг шийдвэрлэхийн төлөө эдгээр орон илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг зөвлөж байна, харин хэлэлцээрийн дипломат чиг хандлагыг алдагдуулах явдал биш юм гэжээ. Канани хэлэхдээ: Харамсалтай нь Их Британи, Франц, Герман зэрэг улсууд зөвхөн ийм мэдэгдэл хийсэн байна, энэ нь тийм ч үр дүнтэй байр суурь биш юм гэжээ. Энэ үеэр яг хэлэлцээ хийж буй талууд ЕХ-ны зохицуулагчтай мэдээлэл солилцож байгаа бөгөөд үүгээр дамжин дараагийн хэлэлцээг эцэслэн тогтох гэж байгаа юм. Канани хэлэхдээ: хэлэлцээрийг эцэслэх талаар Иран хүсэл зориг болон шийдэмгий байдлаар дүүрэн байгаа, хэлэлцээнд гарсан ахиц дэвшил нь Ираны холбогдох санаачилгын үр дүн юм гэжээ. Тэрээр Их Британи, Франц, Герман зэрэг гурван оронд сэрэмжлүүлэхдээ: хэлэлцээрийг анхнаасаа эсэргүүцэж, бүтэлгүйтүүлэхийг оролдож байсан гуравдагч орны нөлөөнд автахгүй байх ёстой гэжээ.