Сүжөүгийн хатгамлыг дэлхийд таниулсан-Яо Хүйфэнь
2022-09-11 11:03:33
Share
Share this with Close
youtube WeChat

Сүжөүгийн хатгамал нь Хятадын дөрвөн алдартай хатгамлын нэг бөгөөд 2000 гаруй жилийн түүхтэй аж. 

Яо Хүйфэнь бол Сүжөүгийн хатгамлын үндэсний зэрэглэлийн бие бус соёлын өв тээгч, Хятадын хатгамал урлагийг түгээн дэлгэрүүлэгч юм. 1998 онд тэрээр охин дүүтэйгээ хамтран урлан байгуулж, бүтээлүүд нь олон шагналын эзэн болж Америк, Франц, Итали, Их Британи, Орос зэрэг орнуудад соёлын арга хэмжээн оролцон, Сүжөүгийн хатгалыг танилцуулж, олон бүтээл нь гадаад дотоодын урлагийн музейд хадгалагдсан байна.

Тэрээр хэлэхдээ, хатгамал урлаж буй хүмүүсийг харахад 40-55 насны хоорондох хүмүүс урлаж хийж байна. Гадаад дотоодын олон сонирхогчид ирж Сүжөүгийн хатгамалтай танилцаж байна, тэдэнд зааж сургаснаар тэд хатгамал урлагт сонирхолтой болж байна. Цаашид залуу үеийнхэн маань Сүжөүгийн хатгамал урлагт суралцаж, үеийн үед өвлөн уламжлахыг хүсэж байна гэжээ.