ХБНГУ-ын хийн агуулах болон хий нийлүүлэгчдийн сул орон тоог нөхсөн гэв
2022-09-11 15:14:47
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 10-ны өдөр Германы канцлер Шольц видео илтгэл хийх үе тэмдэглэхдээ: Герман өвлийн эрчим хүчний хямралд бэлэн байна гэжээ. Шольц хэлэхдээ: Орос Германд хий нийлүүлэхээ зогсоосон ч гэсэн Герман зуны улиралыг ашиглан хийн агуулах болон хий нийлүүлэгчдийн сул орон тоог нөхөж чадсан байна. Германы хойд эрэг дээрх LNG хүлээн авах терминалын барилгын ажил эрчимтэй явагдаж байна, дотоодын байгалийн хийн агуулахын дүүргэлтийн түвшин өмнөх хүлээлтээс давсан байна, Герман ч мөн зарим нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг дахин ажиллуулж байна гэжээ. Шольц хэлэхдээ: эрчим хүчний асуудалд нэгдсэн хариу арга хэмжээ авах асуудлыг ЕХ-ны түвшинд хэлэлцэж байгаа, мөн Германы засгийн газар ард түмний нуруун дээрх ачааг хөнгөвчлөхийн тулд 65 тэрбум еврогийн тусламжийн төлөвлөгөөг боловсруулсан болохоор, "хэнийг ч орхихгүй" гэжээ.


Гэсэн хэдий ч сүүлийн үеийн эрчим хүчний хямралын улмаас эдийн засгийн судалгааны байгууллагуудын судалгааны үр дүн Германы ирээдүйн эдийн засгийн байдлын талаар ихэвчлэн гутранги байр суурьтай байгаа ажээ.