Израилийн хотуудыг довтлох зориулалттай нисгэгчгүй онгоцууд бэлэн болсон гэв
2022-09-12 22:48:38
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар есдүгээр сарын 12-нд Ираны оюутны мэдээллийн агентлаг мэдээлснээр, Иран аль хэдийн "Arash 2" гэсэн нэртэй нисгэгчгүй онгоцыг тоноглож бэлэн болгосон, Хайфа болон Тель-Авив зэрэг Израилийн хотуудыг довтлоход ашиглаж болно хэмээн Ираны армийн командлагч Киоомарс Хайдари хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. 

Киоомарс Хайдари саяхан болсон Ираны армийн сургуулилалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр Ираны тоноглосон " Arash 2" нэртэй нисэгчгүй онгоцыг онцлон тэмдэглэв, тэрээр хэлэхдээ: энэ бол тусгайлан Хайфа, Тель-Авив зэрэг иймэрхүү хотуудыг довтлоход зориулан бүтээсэн дрон юм, энэ нь хөөргөсний дараа байгаа оновчтой онох хүртэл чиглэлээ бие даан засах боломжтой дрон юм гэжээ.