Ахмад настан унаж ойчихыг нь урьдаас таамаглаж “түшдэг” шинэ робот зохион бүтээснээ судлаачид саяхан зарлажээ.
Цахилгаан сандал шиг харагдах шинэ төхөөрөмж хэрэглэгчийн ташааг ороосон хамгаалалтын оосортой. Хамгаалалтын оосор нь мэдрэгчээр тоноглогдсон бөгөөд хэрэглэгч тэнцвэрээ алдах агшнаа хамгаалалтын оосрыг ашиглан хэрэглэгчийг унаж ойчихоос нь хамгаалж чаддаг байна.
Одоог хүртэлх байдлаар ийм роботыг тархины цус харвалт, тархины гэмтэл, нугасны гэмтэлтэй өвчтөнүүд зэрэг ердөө 29 сайн дурынханд л туршжээ. Судлаачид туршилтад оролцсон сайн дурынханд хүн нэг бүрт роботыг хэрэглэх гурван хоногийн хугацаатай туршилтыг хийжээ. Туршилтын явцад робот нь ахмад настнуудыг суух, босох, алхахад нь тусалсан байна. Туршилтын явцад ахмад настнууд унаж ойчсон тохиолдол гараагүй гэж судлаачид хэлжээ.
Олон улсын хэмжээнд хийгдсэн судалгаагаар, унаж ойчих нь санамсаргүй гэмтлийн улмаас нас барахын хоёр дахь том шалтгаан гэж ДЭМБ мэдэгдэлдээ тэмдэглэжээ.
\Уртнасан\