Хүмүүс баярын амралтаар холдоогүй ч аялал жуулчлалын салбараар үйлчлүүлэгсдийн тоо цөөрөөгүй
2022-09-12 14:48:23
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 12-н буюу намрын дунд сарын баярын амралтын гурав дахь өдөр оршин суугаа газраасаа гадагш явж аялан жуулчилсан олон хүмүүс буцах замдаа оржээ.

Хятадын соёл, аялал жуулчлалын салбар хийгээд аялал жуулчлалын томоохон онлайн системүүдийн статистикээс харахад, энэ оны намрын дунд сарын баярын амралтын хугацаанд гэр бүлээрээ баг болон аялсан жуулчид зонхилох тоог эзэлснээс гадна тэд хотын захын дүүрэг, ойролцоох уул устай амралтын цогцолбор, байгалийн цэцэрлэгт хүрээлэнгүүдээр голдуу очжээ.

Дотоодын аялагчид гадагш хол явж чадаагүйн тухайд, нэгдүгээрт энэ удаагийн амралт богино хугацааных, хоёрдугаарт ковидын халдварын эрсдэлтэй, хагас хөл хорионы дэглэмтэй цаг үе, гуравдугаарт хотын ойрх орчмын байгалийн цогцолборт газруудыг улам бүр тохижуулан хүмүүсийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тааламжит орчныг бүрдүүлсэнтэй холбоотой аж.





\Уртнасан\