Хятадын олон улсын хөрөнгө оруулалт худалдааны 22 дахь яармаг есдүгээр сарын 11-нд Фүжяний Шямэнь хотод өндөрлөлөө.
Дөрөв хоног үргэлжилсэн энэхүү яармагийн үеэр дээд
хэмжээний форум, салбарын үзэсгэлэн, төслийн танилцуулга зэрэг 60 гаруй цуврал
арга хэмжээ зохион байгуулснаас чухал хурал, симпозиум нь 41 байлаа. "Хятадын
хөрөнгө оруулалтын халуун дулаан уур амьсгалтай хотуудын үзэсгэлэнгийн бүс"-ийг
анх ажиллуулсан бөгөөд дэлхийн 90 гаруй улс орон, бүс нутаг, 800 гаруй үйлдвэр
худалдааны бүлэг, 4000 гаруй аж ахуйн нэгж, 60 мянга орчим бизнесмен онлайн
болон оффлайн хэлбэрээр үзэсгэлэнд оролцжээ.
Урьдчилсан тоо баримтаас үзвэл, арга хэмжээний үеэр 480 гаруй төсөл хамтран ажиллах гэрээ байгуулж, нийт 342 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэжээ.