АНУ-ыг дагалдан зарим улс ОХУ-д хориг тавьсны улмаас Европын эдийн засаг сорилттой тулгарч, өвөл наашлахын хэрээр эрчим хүчний хямрал нь аажмаар даамжирч байна. Орон нутгийн цагаар есдүгээр сарын 11-нд Европын олон орны иргэд гудамжинд жагсаж, засгийн газар нь Орост хориг тавьснаас эрчим хүчний үнэ огцом өссөнийг эсэргүүцсэн байна.
Австрийн нийслэл Венад мөн өдөр 3000 шахам эсэргүүцэгчид гудамжинд жагсаж, Орост тавьсан хоригийн улмаас эрчим хүчний үнэ огцом өссөн, амьдралын өртөг нэмэгдсэн, инфляц өндөр байгаа зэрэг асуудлыг буруушааж, иймэрхүү “өөрийгөө егүүтгэх хэлбэрийн хориг”-ийг дэмжихгүйгээ илэрхийлэн, зогсоохыг шаардсаны зэрэгцээ Америк тэргүүтэй НАТО сөргөлдөөнийг өдөөн Европ тивийн аюулгүй байдлын зөрчилдөөнийг гааруулж буй үйлдлийг буруутгасныг орон нутгийн мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.
Франц, Герман, Чех зэрэг орнуудын гудамж талбайд ч ийм эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөөр байна.
\Уртнасан\