Эдүгээ Хятад улс даяар намрын ургацын ажил ид буцалж байна. Үр тарианы үйлдвэрлэлийн гол гол бүсүүд энэ жил сортын бүтцээ чанаржуулах, эко тариалалтын хэлбэрийг түгээх замаар үр тарианы элбэг ургац авах, тариачдын орлогыг нэмэгдүүлэхийг дэмжсэн байна.
Энэ жил олон газар зах зээлд дутагдаж буй чанар сайтай тусгай сортын тариалалтыг улам хөгжүүлжээ. Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны судалгаанаас харахад, энэ оны намрын үр тариа тарьсан талбай 86 сая 700 мянга шахам га-д хүрсэн нь ноднингийнхоос эрс нэмэгдсэн байна. Хятад улсын усан тутарга, эрдэнэ шиш, шар буурцаг зэрэг төрөл зүйлийн 30 хувь нь чанар сайтай тусгай сортыг тариалжээ. Эдүгээ зонхилох бүс нутгийн намрын ургац ноднингийнхоос сайн байгаа нь бүтэн жилийн ургац элбэг хураахын боломжийг харууллаа.
\Уртнасан\