АНУ олон улсын хэм хэмжээг даган мөрдөхөө нотлох ёстой
2022-09-13 10:33:46
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: АНУ  олон улсын хэм хэмжээг даган мөрдөхөө үйл ажиллагаагаараа нотлохын зэрэгцээ  “найдвартай гишүүн орон” болвол сая Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрт эргэн орох боломжтой хэмээн Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Насар Канани 12-нд мэдэгджээ. 

Мөн өдөр Насар Канани  хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, 2015 онд тохиролцоонд хүрсэн Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээрээс АНУ ганцаараа ухран гарсан бөгөөд Иранд хууль бус, ганц талын хориг арга хэмжээ хэрэгжүүлснээс Ираны засгийн газар, ард иргэдэд маш хүнд хохирол учруулсан. Иймээс АНУ "зээлдүүлэгчийн байр суурь"-ыг баримтлах эрхгүй бөгөөд Ираны цөмийн хэлэлцээрийн хэрэгжилтийг сэргээх талаар тохиролцоонд хүрэхийн тулд бүтээлчээр хандах ёстой гэжээ.