Хэдхэн хоногийн өмнө Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд НҮБ-ын Терроризмын эсрэг албанаас зохион байгуулсан "Терроризмын хохирогчдын асуудлаарх дэлхийн бага хурал" болсон юм.
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 13-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс терроризмын хохирогчдын эрхийг хамгаалахыг дээд хэмжээнд чухалчилж, дээд хэмжээний төлөөлөгчдийг хуралд оролцуулахаар тусгайлан илгээсэн байна гэжээ.
Мао Нин хэлэхдээ, Хятадын тал терроризмын бүх хэлбэрийг эрс шийдэмгий таслан зогсоож, терроризмын үүр уурхайг бүрмөсөн устгаж, терроризмын эх үүсвэрийн асуудлыг үр дүнтэй шийдвэрлэж, терроризмын хохирогчдад чин сэтгэлээсээ туслах зэрэг 4 талт санал дэвшүүлэв. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг идэвхтэй дэмжихийг талуудад уриалж байна, хамтын, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэрэгжүүлж, мөнхийн энх тайван, бүх нийтээрээ аюулгүй дэлхий ертөнцийг чармайн байгуулах санаачилга талуудад хүлээн зөвшөөрөгдсөн байна гэжээ.
Мао Нин онцлохдоо: терроризм бол бүх хүн төрөлхтний нийтлэг дайсан юм. Хятад улс терроризмын эсрэг олон улсын хамтын ажиллагаанд үргэлжлэн идэвхтэй оролцож, НҮБ голлон зохицуулах үүрэг гүйцэтгэхийг дэмжиж, терроризмын бүх хэлбэртэй тууштай тэмцэж, терроризмын хохирогчдын эрхийг үнэнхүү хамгаалж, олон улсын терроризмын эсрэг салбарт шинэ хувь нэмэр оруулах болно гэжээ.