Гамшгийн дараах сэргээн босголтын ажил эхэллээ
2022-09-13 10:43:36
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Сычуаний газар хөдлөлтийн дараах асуудлыг хариуцаж байгаа орон нутгийн нэгдсэн штабаас авран туслах нэгдүгээр зэрэглэлийн ажиллагааг зогсоож сэргээн босголтын ажлыг өчигдрийн 18 цагаас эхлэн хэрэгжүүлэх болсноо мэдээллээ. Есдүгээр сарын 5-нд Сычуаний Лүдинд газар хөдөлснөөс олон хүний амь нас үрэгдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсны дээр авран туслах ажиллагаа үргэлжилсээр байсан юм. 

Энэ сарын 11-ний өдрийн 17:00 цагийн байдлаар, Сычуань мужийн Лүдинд болсон газар хөдлөлтийн улмаас 93 хүн амиа алдаж, 25 хүн сураггүй алга болжээ. Аврагчид газар хөдлөлтийн гол бүст мөрдөн байцаалтын ажиллагааг эрчимжүүлж, сураггүй алга болсон хүмүүсийг үргэлжлүүлэн идэвхитэй хайсаар байна.

Газар хөдөлснөөс хойшг Лүдиний бүсэд эрэн хайх, аврах ажиллагаа явуулсан бөгөөд одоогийн байдлаар гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг шилжүүлэн суурьшуулж, тэдний амьдралын баталгааг үндсэндээ хангагдаад байна. Тээвэр, цахилгаан, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сэргээж, гамшгийн дараах эрсдэлийн байдлыг судлан дүгнэж байна.

Сычуань мужийн бүх шатны холбогдох байгууллага нэгж гамшгийн дараах хяналт шалгалтын ажлыг сайтар хийх аж. Нэгд, шархадсан хүмүүсийг бүх боломжоороо эмчилнэ. Хоёрт, гамшигт өртсөн иргэдийг түр нүүлгэн шилжүүлэх ажлыг сайтар зохион байгуулна. Гуравт, газар хөдлөлтийн улмаас эвдэрсэн зам, цахилгаан, ус хангамж, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийг нэн даруй сэргээнэ. Дөрөвт, дахин үүсэж болзошгүй гамшигт хүний амь нас хохирохоос эрс сэргийлнэ. Тавд, олон нийтийн үйлдвэрлэлээ сэргээх ажлыг дэмжиж, гамшгийн дараах сэргээн босголтыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөнө.