Associated Press-NORC олон нийтийн судалгааны төвөөс явуулсан сүүлийн үеийн санал асуулгаас харахад, АНУ-ын иргэд өөрийн орныхоо эмнэлгийн системд маш сэтгэл ханамжгүй болсон талаар " Associated Press" агентлаг 12-нд мэдээлэв. АНУ-ын эмнэлгийн үйлчилгээ, үйл ажиллагаа тааруухан байна гэж тус улсын насанд хүрэгчдийн ихэнх нь үзсэн байна.
Судалгаанаас үзэхэд, АНУ-ын иргэдийн 80-аас дээш хувь нь шаардлагатай үед баталгаатай эмнэлгийн тусламж авч чадахгүй байхаас болгоомжилж байгаа юм байна. Ерөнхийдөө жороор олгодог эмийн үнэ, асрамжийн газрын тусламж үйлчилгээний байдал болон сэтгэлзүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх үнэлгээ маш доогуур байгаа гарчээ.