13-нд АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Газраас Хятадын баруун хойдын аж үйлдвэрийн их сургуульд халдлага үйлдэхэд ашигласан кибер зэвсгийн талаар Хятадын холбогдох агентлагууд техникийн шинжилгээний тайлан нийтэлжээ.
Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин мөн өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, уг тайланд илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон нотлох баримтыг дэлгэсэн байна гэжээ.
Мао Нин хэлэхдээ, хорлонтой кибер халдлага хийснээ тайлбарлаж, хууль бус үйлдлээ даруй зогсоохыг Хятадын тал олон сувгаар дамжин Америкийн талд шаардсан боловч өнөөг хүртэл Америкийн талаас бодитой хариу хүлээж аваагүй байна. Миний онцлон тэмдэглэхийг хүсч байгаа зүйл бол АНУ-ын үйл ажиллагаа нь Хятадын холбогдох байгууллагуудын техникийн нууцад ноцтой халдаж, Хятадын чухал дэд бүтцийн аюулгүй байдал, институци болон хувийн мэдээллийн аюулгүй байдлыг ноцтой хохироож байна. АНУ-ын холбогдох үйлдлийг эрхбиш нэн даруй зогсоож, хариуцлагатай тайлбар өгөх ёстой гэжээ.