Хятад Монголын хамтын ажиллагаа идэвхижиж эхэллээ
2022-09-13 09:47:52
Share
Share this with Close
youtube WeChat

Монгол улс өргөн уудам газар нутагтай атлаа далайд гарцгүй дэлхийн хоёр дахь том орон юм. Хятад улс бол дэлхийн хамгийн том хөгжиж буй орон. Хоёр орон эх газрын маш урт зурвасаар хиллэж байна. Хоёр орон ачаа бараагаа авто замаар тээвэрлэдэг байсан нь цар тахлын үед ихээхэн саадтай учирсан юм. Улмаар хоёр орны худалдаанд маш хүнд сорилт тулгарсан билээ. Энэхүү ашиггүй байдлыг өөрчилж хоёр талын худалдааны хэвийн дэг журмыг сэргээхийн тулд энэ оны хоёрдугаар сард Монгол улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Хятад улсад айлчлахдаа гурван том төмөр замын дамжих өнгөрүүлэх терминал байгуулж, Хятад Монголын уул уурхайн гол бүс болох хоёр талын говийг холбохоор тохиролцсон билээ. Үүний хүрээнд Зүүнбаян-Ханги-Мандлын 226 км урт төмөр замын барилгын ажил энэ оны гуравдугаар сард эхэлсэн юм. Тус төмөр зам ашиглалтад орсноор жилд 20 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой. Тавантолгой-Зүүнбаянгийн 416.1 км төмөр замын тээврийн хүчин чадал өмнөх дээрээ нэмэгдэн шинээр 15 сая тонн нүүрс тээвэрлэх тооцоо гарч буй юм. Уг төслийн барилгын ажлыг энэ оны 10-р сараас өмнө дуусгахаар ажиллаж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ачаа тээвэрлэлтийн хүчин чадал жилд 30 сая тоннд хүрэх урьдчилсан тооцоо бий.

Дээр дурдсан гурван төмөр зам нэвтэрснээр, Монголын гол нэрийн бараануудыг тээвэрлэхэд маш их ашигтай бөгөөд тээврийн ерөнхий хүчин чадлыг дээшлүүлж, дэд бүтцийн хоцрогдлыг арилгаж, хүн хүч болон эд мөнгө ихээхэн хэмнэх болсон нь аль алиндаа ашигтай ажил болж буй юм. Эдгээр төслүүд хэрэгжсэнээр 2029 он гэхэд хоёр орны худалдааны хэмжээ 20 тэрбум ам долларт хүрэх ажээ.

Үүнд онцгойлон дурдууштай нь дээрх төслүүдийг хэрэгжүүлснээр Хятад, Орос, Монголын төмөр замтай нийлээд Монгол Оросын уул уурхайн бүтээгдэхүүнийг Хятадад экспортлох хүчин чадлыг дорвитой нэмэгдүүлж, Хятад улсын баялаг импортлох эрсдэлийг багасгах болно. Үүний дээр ирээдүйд байгуулахаар яригдаж буй Монгол улсын баруун нутгаар дамжих Хятад Монгол Оросыг холбосон төмөр зам бүтвэл гурван орны харилцан ашигтай хамтын ажиллагаанд ихээхэн тус дөхөм үзүүлнэ.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү Монгол улсын их хурлын дарга Г. Занданшатрын урилгаар Монгол улсад  айлчилсан байна.

Түүнээс өмнө Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол улсад амжилттай айлчилж, Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын их хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, Монгол улсын Гадаад хэргийн сайд Б. Батцэцэгтэй уулзалт хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагаа, жич сонирхол нэгдэж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар тодорхой ойлголцолд хүрч, өргөн хүрээнд хамтран ажиллах чиг тогтсон юм. Шинэ цаг эринд  хоёр тал эв санаа нэгтэй хамтран ажилласаар ирсэн. Цар тахлын хамгийн хүнд хэцүү үед Монголын ард түмэн Хятадын ард түмэнд халуун хошуут хонио 30 мянгыг хандивлаж, Хятадын ард түмэнд Монголын ард түмэнд идээний дээж цайгаа барьж, хоёр орны найрсаг харилцааны шинэ хуудсыг нээсэн билээ. Өдгөө хоёр орны эдийн засаг худалдааны харилцаа шуурхай хөгжлийн замдаа шуударч, олон салбарт үр бүтээлтэй хөгжин дэвжиж байна.

Хятад Монголын эдийн засаг худалдааны хамгийн ажиллагааг том зургаар нь харвал хэрэг дээрээ “Хятадын бүс ба зам санаачилга”-ыг Монголын “Талын зам” хөтөлбөртэй уялдуулах, Хятадын дэлхийн хөгжлийн санаачилгыг Монголын шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулах асуудал юм. Харин үүнийг бүр тодорхой болгоод бодитой төсөл дээр авч үзвэл, хоёр тал Ганцмод боомтод төмөр замын терминал байгуулах төслийн санамж бичигт гарын үсэг зурж Ховд голын дээд урсац дээр баригдах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хөдөлгөх, гэхдээ уг төслийн хөрөнгө оруулалтын ихэнхийг Хятадын хөнгөлөлттэй зээлээр шийдэж, Хятадын компани барилгын ажлыг гүйцэтгэхээр ярилцжээ. Нөгөө талаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, цэвэрлэх байгууламжийн төсөл, мах боловсруулах үйлдвэр зэрэг иргэдийн амьжиргаатай шууд холбоотой төслүүдийг дэмжиж, Монголын иргэдэд үр шимийг нь хүртээх талаар санал солилцсон байна. Ногоон хөгжлийн чиглэлээр мод тарих, цөлжилттэй тэмцэх салбарт бас хамтын ажиллагаа өрнүүлэхээр тохиролцсон. Монголын талын дэвшүүлсэн “Тэрбум мод” хөтөлбөрийг Хятадын тал дэмжиж ажиллах бөгөөд өөрсдөө ч ирэх арван жилд 70 тэрбум мод тарихаар төлөвлөж байна. Хоёр тал халдвар хамгааллын салбарт цаашид хамтран ажиллаж, бас хоёр орны хооронд шууд нислэг үйлдэж, иргэдийн харилцан зорчих асуудлыг шийдэх, гадаад харилцааны салбарт нягт хамтран ажиллаж, энэ ондоо багтааж гадаад харилцааны стратегийн зөвшилцөл болон бодлогын, консулын яриа хэлэлцээ хийхээр хоёр тал тохиролцсон юм.

Хятад улс Монгол улсын экспортын хамгийн чухал зах зээл байсаар ирсэн билээ. 2021 онд Хятад Монгол хоёр талын худалдааны хэмжээ 10 тэрбум ам долларт хүрч, Хятад улс 18 жил дараалан Монголын хамгийн том хөрөнгө оруулагч болон худалдааны түнш хэвээр байна. Хятад Монголын худалдааны хэмжээ Монголын гадаад худалдааны 60 гаруй хувийг эзэлдэг. Хоёр орны эдийн засаг харилцан нөхөх чанартай байж, ялангуяа уул уурхай, хөдөлмөр үйлчилгээ, технологийн хамтын ажиллагааны чиглэлээр эрэлт нийлүүлэлтийн маш сайн харилцаатай юм.