Самаркандын дээд хэмжээний уулзалт ШХАБ-ын хөгжлийг ахиулна
2022-09-13 16:52:24
Share
Share this with Close
youtube WeChat

ХТРТ-ийн мэдээ: Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22-р хуралдаан Узбекистаны Самарканд хотноо болох бөгөөд гишүүн орнуудын удирдагчид олон сэдвээр гүнзгий хэлэлцэнэ. Өнөөгийн ээдрээтэй олон улсын нөхцөл байдалд энэхүү дээд хэмжээний уулзалт нь ШХАБ-ын ирээдүйн хөгжлийг ахиулах шинэ үе шатыг нээх болно.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин хэлэхдээ: "Энэ нь 2020 оны цар тахлын дэгдэлтээс хойш ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид нүүр тулан асуудлыг хэлэлцэх анхны уулзалт юм. Мөн дээд хэмжээний уулзалтаар "Самаркандын тунхаг"-ыг зарлах бөгөөд олон улсын улс төр, эдийн засаг зэрэг цөөнгүй асуудлаар ШХАБ-ын байр суурийг цогцоор нь тодорхойлох болно" гэв.

Мөн тэрбээр цааш нь, "Гишүүн орнуудын удирдагчид аюулгүй байдал, санхүү, харилцаа холбоо, хүмүүнлэгийн солилцоо зэрэг олон  салбарыг хамарсан сэдвүүдээр санал бодлоо нухацтай солилцоно. Түүнчлэн талууд уур амьсгалын өөрчлөлт, нийлүүлэлтийн сүлжээ, эрчим хүчний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал зэрэг шинэ сорилтуудыг даван туулах талаар ч хэлэлцэнэ" гэлээ.