Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тухай
2022-09-13 16:54:50
Share
Share this with Close
youtube WeChat

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага \ШХАБ\ нь Хятад, Казахстан, Киргиз, Орос, Тажикистан, Узбекистан зэрэг орнуудын засгийн газрын оролцоотой, Шанхай хотноо албан ёсоор зарлан байгуулсан олон улсын байгууллага юм. 

ШХАБ нь 2001 оны зургадугаар сарын 15-нд байгуулагдсан бөгөөд тус өдөр Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан зэрэг таван орны удирдагчид Шанхай хотноо зургаа дахь уулзалтаа хийж Узбекистан адил тэгш байр суурьтайгаар “Шанхайн тав”-д нэгдэн “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага  байгуулагдсан тунхаг” болон “Терроризм, экстремизм, салган тусгаарлах үзлийн эсрэг Шанхайн конвенц” -д гарын үсэг зурсан байна. 

2002 оны зургадугаар сарын 7-нд ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчдын хоёр дахь  уулзалт  ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж уулзалтын үеэр “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дүрэм”, “Бүс нутгийн терроризмын эсрэг  хэлэлцээр”, “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын тунхаглал” зэрэг гурван баримт бичигт мөн гарын үсэг зурсан байна.  

2017 онд болсон Астанагийн дээд хэмжээний уулзалтаар Энэтхэг, Пакистаныг   гишүүнээр элсүүлэхээр шийдсэн нь ШХАБ-ын анхны тэлэлт болжээ. Үүнээс гадна Афганистан, Беларусь, Иран, Монгол зэрэг дөрвөн улс ШХАБ-ын ажиглагч орон болсон бөгөөд  Азербайжан, Армен, Камбож, Балба, Турк, Шри Ланка зэрэг улс нь ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш орон болсон байна.