Ираны зарим газарт ураны ул мөр илэрлээ
2022-09-14 13:29:53
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Ираны Атомын эрчим хүчний байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Камал Ванди энэ сарын 13-нд мэдэгдэхдээ "Иран улс  бүртгэгдээгүй  гурван газраас олдсон ураны ул мөрийн талаарх мэдээллийг Олон улсын атомын эрчим хүчний агентлагт илгээсэн бөгөөд холбогдох асуултад хариулахын зэрэгцээ энэхүү тодорхой бус асуудлыг  шийдвэрлэх үүднээс яриа хэлэлцээ хийх болно" гэжээ. 

Эх сурвалжид мэдээлснээр, бүртгэгдээгүй гурван газраас  ураны ул мөр илэрсэн талаар Иран "техникийн найдвартай тайлбарыг хараахан өгөөгүй" хэвээр гэж Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн Ерөнхий захирал  Рафаэль Гросси 12-нд мэдэгдсэн байна. 

Ираны Атомын эрчим хүчний  байгууллагын албан сайтад мэдээлснээр, цөөн хэдэн газарт цөмийн бохирдол ажиглагдсан нь бүртгэгдээгүй цөмийн холбогдох эд бодис тарж байгаагийн шинж тэмдэг гэж үзэж болохгүй. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Израилийн  баримт бичигт  тулгуурлан дээрх үнэлгээг гаргаж байгаа бөгөөд тухайн үед эдгээр бичиг баримтыг  "улс төрийн тусгай зорилгоор" өгсөн гэжээ.