Хүний эрхийн чиглэлээр уриалга гаргав
2022-09-14 15:57:46
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 51-р чуулган есдүгээр сарын 13-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын үүрэг гүйцэтгэгчийн илтгэлээр ерөнхий мэтгэлцээн хийлээ. НҮБ-ын Женев дэх Хятадын төлөөлөгчийн газар болон Швейцарь дахь олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Чэнь Шюй 30 гаруй орныг төлөөлөн хамтарсан илтгэл тавьж, НҮБ-ын Хүний эрхийн албанаас нийгэм, эдийн засаг, соёлын эрх, хөгжих эрх, эрүүл мэндийн эрхэнд илүү анхаарал хандуулж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, улс орны бие даан сонгосон хүний эрхийн хөгжлийн замыг хүндэтгэхийг уриалав.

Өнөөдөр ч цар тахал давтагдсаар байгаа нь хөгжиж буй орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд ноцтой нөлөө үзүүлж байгааг хамтарсан илтгэлд онцолжээ. Мөн цар тахлын нөлөөгөөр хүний эрхийн олон байгууллагууд удаан хугацааны турш эдийн засаг, нийгэм, соёлын эрх, хөгжлийн эрх, эрүүл мэндийг хамгаалах салбарт хийх хөрөнгө оруулалт дутагдсаар байна. Цаашид илүү анхаарал хандуулж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, тэгш бус байдлыг арилгахыг үндсэн ажил болгож, улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудад хямралыг даван туулахад нь туслахыг Хүний эрхийн дээд комиссарын албад уриалж байна. Холбогдох улс орнуудын шаардлагыг үндсэн дээр хүний эрхийн техникийн туслалцааг идэвхтэй үзүүлж, ялангуяа хөгжиж буй орнуудад хүний эрхийн чадавхийг бэхжүүлэхэд тусална гэдэгт найдаж байна.

Хамтарсан мэдэгдэлд Хүний эрхийн зөвлөл нь талуудын бүтээлч яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны индэр болох ёстой гэж онцолжээ. Талууд Хүний эрхийн зөвлөлд улстөржилт, давхар стандарт хэрэгжүүлэхээс татгалзах ёстой бөгөөд Хүний эрхийн дээд комиссарын алба нь шударга, бодитой, сонгомол бус, улстөржихгүй байх зарчмуудыг баримталж, улс орон бүрийн өөрөө сонгосон хүний эрхийн хөгжлийн замыг хүндэтгэх ёстой гэжээ.