Есдүгээр сарын 14-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин хотоос мордож, Самаркандад болох ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XXII дээд хэмжээний уулзалтад оролцож, Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевийн урилгаар Казахстанд хийх төрийн айлчлалаа эхлүүлэв.
Орон нутгийн цагаар 14-ний үдээс хойш Ши Жиньпиний тусгай онгоц Нур Султаны олон улсын нисэх буудалд очиход Казахстаны ерөнхийлөгч К.Токаев, засгийн газрын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Б.Тлеуберди, Нурсултан хотын захирагч Куригинов болон бусад өндөр албан тушаалтнуудыг нисэх онгоцны буудалд халуун дотноор угтан авлаа.