Путин Моргуловыг ОХУ-аас Хятадад суух Элчин сайдаар томилов
2022-09-14 16:28:25
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин орон нутгийн цагаар есдүгээр сарын 13-нд Игорь Моргуловыг ОХУ-аас БНХАУ-д суух элчин сайдаар томилох зарлигт гарын үсэг зурсан талаар CCTV мэдээлэв.

Игорь Моргулов нь 1961 онд төрсөн, Москвагийн их сургуулийн Ази, Африк судлалын сургуулийг төгссөн бөгөөд 2006-2009 онд ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байгаад 2011 оны 12-р сард ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайдын албан тушаалд томилогджээ.

"Өнөөдрийн Орос" мэдээллийн агентлаг өмнө нь Оросын Стратегийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Ивита Фроловагийн хэлсэн үгнээс иш татан, Игорь Моргулов сүүлийн жилүүдэд Орос, Хятадын хоёр талын харилцааны олон томоохон арга хэмжээнд оролцож, дипломатын мэргэжлийн ур чадвараа бүрэн харуулсан бөгөөд Хятадад суух Элчин сайдад маш тохиромжтой нэр дэвшигч юм гэж мэдээлсэн байна.

Игорь Моргулов энэ оны дөрөвдүгээр сард өгсөн ярилцлагадаа Оростой холбоотой харилцааны сэдвээр Хятадыг "ичгүүргүйгээр дарамталж" байна гэж барууныхныг шүүмжилсэн юм. Орос Хятадын хамтын ажиллагаа нь хоёр орны язгуур ашиг сонирхол, харилцан гүн итгэлцэл дээр суурилж, гадаад нөхцөл байдлын нөлөөнд орохгүй гэжээ.