ШХАБ өргөжсөөр байна
2022-09-14 16:15:35
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22-р хурал Узбекистаны эртний хот Самаркандад болно. Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид анх удаагаа нүүр тулан уулзаж хэлэлцэх гэж байгаа нь энэ. Өнөөгийн ээдрээ будлиантай олон улсын нөхцөл байдалд энэхүү дээд хэмжээний уулзалт нь ШХАБ-ын ирээдүйн хөгжилд чухал үйл явдал юм.

Энэ жилийн дээд хэмжээний уулзалтын нэг онцлох үйл явдал бол ШХАБ хоёр дахь удаагаа өргөтгөл хийж, гишүүн элсүүлэх болно. ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин саяхан хэлэхдээ, ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нар тус хурлаар Ираны дэвшүүлсэн ШХАБ-д элсэх үүрэг хариуцлагын тухай санамж бичгийг хэлэлцэнэ. Хэрэв батлагдвал Иран ШХАБ-ын гишүүнчлэлийн журмын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх болно.

Иран ШХАБ-д албан ёсоор элссэнээр хоёр талаараа бүгд хожилд хүрнэ. Нэг талаар Иран улс Ази тив рүү чиглэсэн дипломат стратегиэ эртнээс боловсруулж, ШХАБ-ын ажиглагч орны нэг болсон. Албан ёсны гишүүнээр элссэнээр Ираны засгийн газар энэхүү дипломат бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд тус дөхөм болох нь дамжиггүй. Үүнээс гадна, ШХАБ-ын гишүүн орнуудад Хятад, Энэтхэг зэрэг эрчим хүчний томоохон хэрэглэгчид байдаг. Иран нефть, байгалийн хийн экспортлогч томоохон орны хувьд ШХАБ-д элссэнээр эрчим хүчний тогтвортой, найдвартай зах зээлийг олж авахад тустай.

Нөгөө талаар, Иран ШХАБ-ын гишүүн болвол ШХАБ-ын нөлөө өргөжинө.

Энэ дээд хэмжээний уулзалтаар Ираныг албан ёсны гишүүнээр элсүүлэхээс гадна Беларусийн ШХАБ-д элсэх өргөдлийг хэлэлцэх юм байна.