БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиеевийн урилгаар Есдүгээр сарын 13-нд Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22-р хуралдаанд оролцохынхоо өмнө Узбекистаны “Ардын үг” сонин, Узбекистаны төрийн мэдээллийн агентлаг болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Хятад Узбекистаны харилцааны нэн сайхан ирээдүйг хамтдаа бүтээцгээе" гарчигтай, гарын үсэгтэй өгүүллээ нийтлэв.
Уг нийтлэлд, "Энэ жил Хятад, Узбекистаны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 30 жилийн турш хоёр орон бие биенээ хүндэтгэж, сайн хөршийн найрамдалт харилцааг хадгалан, харилцан ашигтай хамтдаа хожиж, олон салбарын хамтын ажиллагаа бодит үр дүнд хүрсэн юм. 30 гаруй жилийн харилцан ашигтай хамтын ажиллагаа нь Хятад, Узбекистаны иж бүрэн түншлэл бэхжиж буйн тэмдэг бөгөөд уламжлалт түүхэн чиг хандлагад зохицож, хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэж буйг нотоллоо. Түүх, ирээдүйн уулзвар дээр зогсож байгаа бид Хятад, Узбекистаны харилцааны ирээдүйд итгэл, хүлээлт дүүрэн байна. Нэгдүгээрт, харилцан дэмжлэгээ нэмэгдүүлж, ойлголцол итгэлцлийн холбоогоо бэхжүүлэх ёстой. Хоёрдугаарт, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтын хөгжил цэцэглэлтийг эрэлхийлэх ёстой. Гуравдугаарт, аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, эрсдэл, сорилтыг шийдвэрлэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, иргэд, соёлын харилцаа холбоог эрчимжүүлж, ард түмний ойлголцлыг ахиулах ёстой" гэжээ.