Есдүгээр сарын 14-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Казахстаны нийслэл Нур Султан хотод тус улсын Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевтай хэлэлцээ хийв.
Ши Жиньпин хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимпын дараа ноён ерөнхийлөгчтэй дахин уулзаж байгаадаа маш их баяртай байна. Таван жилийн дараа үзэсгэлэнт Казахстан улсад айлчлахад маш дотно санагдаж байна. Цар тахал дэгдсэнээс хойших анхны айлчлалаараа Казахстан улсыг сонгосон маань Хятад, Казахстаны харилцааны өндөр түвшин болон өвөрмөц байдал, хоёр орны гүн гүнзгий найрамдлыг илтгэж байгаа билээ. Казахстан бол Төв Азийн том гүрэн, Евразийн бүс нутагт чухал нөлөө бүхий улс юм. БНХАУ-ын засгийн газар Казахстантай харилцах харилцаагаа чухалчлан үздэгийг дахин нотолж байна. Олон улсын нөхцөл байдал хувьсаж өөрчлөгдсөн ч Хятад улс Казахстаны тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад үргэлж дэмжлэг үзүүлж, эрхэм Ерөнхийлөгч таны хэрэгжүүлж буй шинэчлэлийн арга хэмжээг тууштай дэмжин, Казахстаны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох аливаа хүчнийг тууштай эсэргүүцэх болно. Хятад улс нь Казахстаны найдвартай, итгэл хүлээсэн анд, түнш байх болно гэжээ.