Нэг талт хоригт хариуцлага тооцох ёстой гэв
2022-09-15 16:36:00
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн 51-р чуулган энэ сарын 14-нд ганц талаас хориг тавих асуудлаар тусгай хэлэлцээ хийжээ. Ганц талаас хориг тавих нь олон улсын хуулийг ноцтой зөрчиж байна гэж Хятадын төлөөлөгч онцлоод, АНУ болон барууны зарим орнууд дотоодын хууль тогтоомжийнхоо хүрээнд ганц талаас хориг арга хэмжээ авч байгаа нь хүний эрх, ардчиллын нэрийг зээлдэн хувийн ашиг сонирхлоо хамгаалж буй үйлдэл юм гэжээ. Зарим улс орон ганц талын хориг арга хэмжээг дур зоргоороо өргөжүүлж, тэр ч байтгүй тухайн улсын хууль ёсны засгийн газарт дайралт хийн бусад орны дэглэмийг нураах улс төрийн хэрэгсэл болгон ашиглаж байгаа нь НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг ноцтой зөрчиж байгаа хэрэг гэжээ.

Хятадын төлөөлөгч онцлохдоо, Хятад улс бусад орны эсрэг улс төр, эдийн засаг, цэргийн болон бусад зам сувгаар хууль бус ганц талын хориг арга хэмжээ авахыг эрс эсэргүүцсээр ирсэн. Иймийн тул ганц талын хориг арга хэмжээг нэн даруй цуцалж, нэг талт хоригийн хүний эрхэнд үзүүлэх сөрөг нөлөөг арилгахыг холбогдох орнуудаас шаардаж байна. Мөн Хүний эрхийн зөвлөл ганц талын хориг арга хэмжээ хэрэгжүүлдэг улс орнуудтай хариуцлага тооцох ёстой гэжээ.