Хятад улсын дарга Ши Жиньпин Самаркандын Төрийн зочид буудалд Туркменистаны ерөнхийлөгч Сердар Бердымухамедовтай уулзалт хийжээ.
Ши Жиньпин онцлохдоо, "Хятад, Туркменистан дипломат харилцаа тогтоосон 30 жилийн турш, хоёр орны харилцаа эрүүл, тогтвортой хөгжиж, стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн билээ. Хятад улс хоёр орны харилцааг стратегийн болон урт хугацааны гэж дүгнэж ирсэн бөгөөд Туркменистан өөрийн оронд тохирсон хөгжлийн замналаа бие даан сонгосныг хүндэтгэн тус улсын дотоод хэрэг, тогтвортой хөгжлийн үйл явцад гаднын хүчин ямарваа хэлбэрээр хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэх болно. Туркменистаны талтай хамтран бие биенээ тууштай дэмжиж, хоёр орны харилцааны тасралтгүй хөгжлийг ахиулахын зэрэгцээ хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө өгөхөд бэлэн байна гэжээ.
Тэрээр, хоёр тал байгалийн хийн хамтын ажиллагааны хүрээг тэлж, хөгжил, сэргэн мандалд хувь нэмрээ оруулах ёстой. Мөн байгалийн баялгийн бус салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлж, “Бүс ба зам” санаачилгыг Туркменистаны “Торгоны замын сэргэлт” стратегитай уялдуулахад бэлэн байна гэжээ.