Орон нутгийн цагаар есдүгээр сарын 15-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Самарканд төрийн зочдын буудалд Киргизийн ерөнхийлөгч Садр Нургороевич Запаровтай уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, "Энэ оны хоёрдугаар сард бид Бээжинд найрсаг, гүнзгий, ажил хэрэгч уулзалт хийж, олон чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Киргизийн бие даан сонгосон хөгжлийн замыг Хятад улс тууштай дэмжиж, Киргизийн үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдлыг хамгаалахыг дэмжиж, Киргизийн дотоод хэрэгт гаднын хүчин ямар ч шалтгаар хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцнэ. Хятад улс Киргизийн найдвартай анд, түнш байсаар ирсэн, ирээдүйд ч байх болно гэжээ.
Киргиз улс "Нэг Хятад"-ын зарчмыг тууштай баримталж, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг мөн гэж тууштай үзэж, Тайвань, Шиньжян, Хонконг зэрэг Хятадын үндсэн ашиг сонирхлын асуудлаарх Хятадын байр суурийг тууштай дэмжиж, Хятад улстай эдийн засаг худалдаа, төмөр зам, тахлын эсрэг болон аюулгүй байдлын салбарт хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлж, Киргиз Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Киргизийн тал Хятадын талаас дэвшүүлсэн дэлхийн аюулгүй байдлын санаачилга болон дэлхийн хөгжлийн санаачилгыг дэмжиж байна. Энэ нь дэлхий дахинд энх тайван, хөгжлийг ахиулахад чухал ач холбогдолтой юм.
Хоёр орны холбогдох байгууллага хөдөө аж ахуй, эмнэлгийн тусламж үйлчилгээ, гал түймрээс хамгаалах, ургамлын хорио цээрийн чиглэлээр хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав.