Бээжингийн цагаар Есдүгээр сарын 8-11-ний өдрүүдэд Хятадын олон улсын хөрөнгө оруулалтын худалдааны 22 дахь бизнес форум амжилттай болж өнгөрсөн бөгөөд баялаг амжилтад хүрчээ. Үүнтэй холбоотойгоор Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч 14-ний өдөр хэлэхдээ, энэ удаагийн бизнес форум амжилттай зохиогдсон нь гадаадад илүү нээлттэй байлгаж, хамтран ажиллахыг хүсдэг Хятад улсын байр суурь болон дэлхий нийттэй уялдаа холбоотой байх идэвхтэй дүр төрхийг харууллаа гэжээ.