Узбекистан улс Ши Жиньпинийг "Найрамдлын одон" -гоор шагнав
2022-09-15 20:49:03
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпинд тухайн бүсийн цагаар есдүгээр сарын 15-нд Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Узбекистаны хамгийн дээд хүндэтгэл "Найрамдлын одон" гардууллаа. Одон гардуулах ёслол Самаркан хотын олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд болжээ.

Шавкат Мирзиёев хэлэхдээ, өнөөдөр бол түүхт ач холбогдол бүхий нэгэн өдөр байлаа. Би Ши Жиньпин даргад Узбекистаны анхны хамгийн дээд яруу алдар болох "Хамгийн дээд Найрамдал" одон гардууллаа. Ши Жиньпин дарга Узбекистан Хятадын найрамдлыг эрчимжүүлэн, харилцан итгэлцлийг бэхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар маш чухал хувь нэмэр оруулсан юм. Узбекистаны ард түмэн Ши Жиньпин даргыг маш хүндэтгэдэг. Ши Жиньпин бол дэлхийн хамгийн агуу улс төрч бөгөөд гарамгай удирдагч байгаа юм. Ши Жиньпин даргын удирдлагатайгаар Хятадын эдийн засаг нийгмийн байгуулалт дэлхийн анхаарлыг татсан амжилт олсон юм. Ялангуяа ядуурлаас ангижруулах тэмцэл, чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах зэрэг нь олон улсын хамтын нийгэмлэгийн сайшаал хүрээллийг олж, Хятад улсын олон улсын статус, нэр нөлөө ч тасралтгүй дээшилсэн юм. Найрсаг Хятад орон энх тайван цэцэглэн хөгжихийг ерөөж байна. Найрамдалт Хятадын ард түмэн аз жаргалтай байхыг хүсэн ерөөе гэжээ.

"Найрамдлын одон"  бол Узбекистаны гадаадын хүмүүст олгодог хамгийн дээд хүндэтгэл бөгөөд тус улстай найрсаг харилцаа хөгжүүлэх, олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлыг зохицуулах тэрчлэн тус улсын бүтээн байгуулалтад чухал хувь нэмэр оруулсан зүтгэлтнүүдэд олгодог байна. Уг одонг анх удаагаа олгож байгаа юм.