"АСЕАН-ы түншлэл" хэвлэл мэдээллийн форум боллоо
2022-09-15 17:20:19
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төв радио телевиз, Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны захиргаатай хамтран зохион байгуулсан "АСЕАН-ы түншлэл-2022" хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форум Наннин хотод энэ сарын 15-нд боллоо. 17 орны 70 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 180 орчим зочин "Мэргэн ухаан, интеграци, эв нэгдэл" сэдвээр онлайн оффлайн яриа хэлэлцээ хийж, Хятад болон АСЕАН-ы орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд илүү өргөн цар хүрээнд, гүн гүнзгий хамтын ажиллагааг өрнүүлэхийн зэрэгцээ Хятад-АСЕАН-ы хамтын нийгэмлэгийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар боллоо. 

Гуаншигийн Жуан үндэстэний өөртөө засах орны засаг захиргааны дарга Лань Тянь Ли, Хятадын Төв радио телевизийн дэд захирал Янь Шяомин нар форумын нээлтэд оролцож, үг хэллээ. БНХАУ-аас АСЕАН-д суугаа төлөөлөгч Дэн Шижүн, Камбожийн Ерөнхий сайдын орлогч, АСЕАН-ы шинээр сонгогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Као Ким Хурн нар видео илтгэл тавив. Лаосын Шадар сайд асан Сонсава Линсават уг арга хэмжээнд онлайнаар оролцжээ.

Хятадын Төв радио телевизийн дэд захирал Янь Шяомин хэлсэн үгэндээ, "Өнгөрсөн оны 11-р сард Ши Жиньпин дарга Хятад, АСЕАН-ы харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан дээд хэмжээний уулзалтад чухал илтгэл тавьж, тус харилцааг улам нягтруулах зарчмыг тодорхойлсон юм. Хятадын Төв радио телевиз нь олон улсын тавцанд нөлөө бүхий үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд сүүлийн жилүүдэд АСЕАН-ы орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай улам нягт түншилж, үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлж байна. "АСЕАН-ы түншлэл" хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форум нь Хятадын Төв радио телевиз болон АСЕАН-ы орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой томоохон арга хэмжээ юм. Хятадын Төв радио телевиз АСЕАН-ы орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран туршлага, ур чадвараа цуглуулж, хэвлэл мэдээллийн үүрэг хариуцлагаа биелүүлэн, олон улсын харилцааны давуу талыг бүрэн ашиглаж, хамтаар хожиж, хамтран ажиллахад туслахыг хүсэж байна. Хүн төрөлхтний соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах ажиллагаанд гүүр болж, тасралтгүй шинийг санаачилж, "5G+4K/8K+AI" технологиор шинэ эрч хүчийг бий болгон, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, соёлын салбарын инновац хөгжилд түлхэц үзүүлэхэд бэлэн байна" гэжээ.