Хятадын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний орлого өсчээ
2022-09-15 11:04:10
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн газрын дарга Хэ Ячюн энэ сарын 14-ний өдөр хэлэхдээ, "Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад улсын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний орлого 35 хувь, үйлдвэрлэлийн ашиг 64.5 хувиар нэмэгдэж, жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж ахуйн нэгжийн тоо 23.7 хувиар өсч, хөнгөн үйлдвэрийн салбар, тухайлбал, нэхмэлийн экспорт дэлхийн 30 гаруй хувийг эзэлж байна" гэв.

 Хэ Ячюн ман цааш хэлэхдээ, "Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэл бол Хятад улсын уламжлалт, давуу талтай аж үйлдвэр, дотоодын үйлдвэрлэлийн чухал салбар бөгөөд амьдралын бүхий л талыг хамарсан, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн амьжиргааг баталгаажуулах, гадаад худалдааны экспортыг өргөжүүлэх зэрэг олон үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бодит эдийн засгийн суурийг бэхжүүлэх гол хүчин юм" гэлээ. 

Хятадын Коммунист намын 18-р их хурлаас хойш Хятад улсын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цар хүрээ, иж бүрэн хүчин чадал мэдэгдэхүйц нэмэгдэж, хангамжийн чанар, түвшин тасралтгүй дээшлэн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэмүү өртөг нэмэгдсээр байгаа бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн 27.9 хувийг эзэлж байна. Ухаалаг үйлдвэрлэл, ногоон үйлдвэрлэл, өргөн хэрэглээний барааны салбарт "интернет+" нэгдсэн үйлдвэрлэлд идэвхтэй ахиц дэвшил гарч, хувь хүний хэрэгцээний загварыг өргөнөөр сурталчилж байна. Хувцас, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гутал болон бусад салбарууд олон улсын жишигт 95 хувь нийцэж, дотоодын брэндэд итгэх итгэл илэрхий нэмэгдсэн байна.