Ши Жиньпин Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмонтой уулзав
2022-09-15 17:12:58
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин Узбекистаны Самарканд төрийн зочид буудалд Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмонтой энэ сарын 15-нд уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, "30 жилийн өмнө Хятад, Тажикстаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа дэвшингүй хөгжиж байна. Тажикистаны үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдлын үзэл баримтлалыг Хятад улс тууштай дэмжиж, Тажикистаны найдвартай хөрш, сайн найз, итгэлт түнш байх болно. Өнөөгийн олон улсын болон бүс нутгийн ээдрээтэй нөхцөл байдалд Хятад, Тажикистан улс үргэлжлэн бие биенээ дэмжиж, Хятад, Тажикстаны харилцаанд илүү бодитой үр дүн авчрахыг чармайх хэрэгтэй" гэв.

Мөн тэрбээр цааш нь "Хятад улс Тажикстантай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, тус улсаас импортлодог хөдөө аж ахуйн өндөр чанартай бүтээгдэхүүний хүрээг өргөтгөн, хоёр талын худалдааны тэлэлтийг нэмэгдүүлж, дэд бүтэц, усан ашиглалт, зам тээвэр зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа ахиулж, ногоон технологи, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан болон бусад салбарт шинэ хамтын ажиллагааг эрэлхийлэн, Тажикистаны дамжин өнгөрөх тээврийн чадавхийг сайжруулж туслахад бэлэн байна. Хятад улс Тажикистан зэрэг Төв Азийн орнуудтай "Хятад + Төв Азийн таван орон" уулзалтын механизмын хамтын ажиллагааг эрчимжүүлж, терроризмын эсрэг тэмцлээ гүнзгийрүүлж, бүс нутгийн энх тайван, амгалан тайван байдлыг баталгаажуулахад бэлэн байна" гэлээ.

Хоёр тал дижитал эдийн засаг, ногоон хөгжил, зам тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав