Талууд "Бүс ба зам" санаачилгыг үнэлэв
2022-09-15 16:08:34
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 14-нд Хятадаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газар, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газар хамтран "Хамтран ажиллаж сайн сайхан ирээдүйг хамтдаа байгуулах - НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг дэмжих "Бүс ба зам" санаачилгын үйл явцын тайлан" сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Ли Жүньхуа тайланг танилцуулахдаа, "Бүс ба зам" санаачилгаар бий болсон түншлэл, олон талт хамтын ажиллагаа нь улс орнуудыг эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийн хөгжилд хүрэхэд хүчтэй түлхэц өгсөн юм. Уг илтгэлд “Бүс ба зам” санаачилга НҮБ-ын 2030 он хүртэлх мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг тодруулж, “Бүс ба зам” хамтын ажиллагаанд оролцож буй улс орон, НҮБ-ын агентлагуудын амжилттай хэрэгжүүлж буй төсөл, үр өгөөжтэй туршлагыг нэгтгэн дүгнэжээ. Уулзалтад оролцсон Элчин сайд нар болон НҮБ-ын агентлагуудын төлөөлөгчид тайлан нийтлэгдсэнд баяр хүргэж, ядуурлыг арилгах, эдийн засгийн хөгжил, олон улс орны харилцаа холбоог үр дүнтэй дэмжих "Бүс ба зам" санаачилгыг өндрөөр үнэлж, "Бүс ба зам" санаачилга нь НҮБ-ын 2030 он хүртэлх мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд илүү их үүрэг гүйцэтгэнэ гэж үзжээ.