16-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Самарканд төрийн зочдын буудалд Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиситай уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс Ираны үндэсний бүрэн эрх, үндэстний нэр төрийг хамгаалахыг дэмжиж, тухайн улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг баримталж, хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хангахад бэлэн байна. Хоёр тал хоёр орны хамтын ажиллагааны иж бүрэн төлөвлөгөөг идэвхитэй хэрэгжүүлж, "Бүс ба зам"-ын хамтарсан бүтээн байгуулалтад нэгдэж, хамтын ажиллагааг илүү үр дүнг хүргэхийг эрмэлзэнэ. Иран улс дэлхийн хөгжлийн болон дэлхийн аюулгүй байдлын санаачилгад нэгдэн орсонд таатай байна. Хятадын тал Ираныг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэж буйд баяр хүргэж, тухайн эвслийн хүрээнд зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрийн хэрэгжилтийг сэргээх яриа хэлэлцээнд Хятад улс үргэлжлэн бүтээлчээр оролцож, Ираны тал хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахыг дэмжинэ гэлээ.
Эбрахим Раиси хэлэхдээ, Иран Хятад хоёр орны уламжлалт харилцааны түүх гүн зузаан бөгөөд стратегийн чухал ач холбогдолтой юм гэв.