ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22-р хурал олон амжилттай боллоо
2022-09-16 19:24:30
Share
Share this with Close
youtube WeChat

ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22-р хурал 9-р сарын 16-нд Самарканы олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд болсон байна.

“ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн  Самарканы тунхаг”-ийг ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нар гарын үсэг зуран нийтэлжээ. Хурал нь бас олон улсын хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлтийг аргацаах, хангамжийн гинжин хэлхээний аюулгүй, тогтвортой, олон ургалч байдлыг хамгаалах зэрэг олон мэдэгдэл, баримт бичгийг нийтэлж, Ираны ШХАБ-д элсэх санамж бичигт гарын үсэг зуржээ. Мөн Беларусийг гишүүн орноор элсэх журмыг эхлүүлж, Египет, Саудын Араб, Катарыг яриа хэлэлцээний түнш орноор, Бахрейн, Мальдив, АНЭУ, Кувейт, Мьянмарыг яриа хэлэлцээний шинэ түншээр хүлээн зөвшөөрөв. Мөн гишүүн орнуудын сайн хөршийн найрамдал, урт хугацааны хамтын ажиллагааны тухай гэрээг ирээдүйн 5 жилд хэрэгжүүлэх хөтөлбөр зэрэг хэд хэдэн тогтоолыг баталлаа.