Ши Жиньпин ШХАБ-ын нэн нягт хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахыг чухалчилжээ
2022-09-16 20:23:59
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 16-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Самарканы олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22-р хуралд оролцсон байна. 

Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиеев хурлыг даргалж, ШХАБ-ын гишүүн орон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Киргизийн ерөнхийлөгч Садр Нургороевич Запаров, Тажикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмон, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Пакистаны ерөнхий сайд Шабаз Шариф, ажиглагч орон Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко, Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси, Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, даргын орны зочин Туркменистаны ерөнхийлөгч Сердар Бердымухамедов, Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар болон олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын төлөөлөгчид хуралд оролцов.

Ши Жиньпин хуралд “Цаг үеийн урсгалыг дагуу эв санаа нэгтэй хамтран ажиллаж, сайн сайхан ирээдүйг хамтаар цогцолоон байгууляа” сэдвээр үг хэлсэн байна. 

Ши Жиньпин хэлэхдээ, энэ он ШХАБ-ын дүрэмд гарын үсэг зурсны 20 жилийн ой тохиож, гишүүн орнуудын урт хугацааны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсныг 15 жилийн ой тохиож байна. Эдгээр жилүүдэд уг байгууллагын гишүүн орнууд энэ хоёр баримт бичгийн дагуу шинэ хэлбэрийн олон улсын байгууллагын хөгжлийн замыг хайж, чухал туршлага хуримтлуулсан байна гэжээ.

-Улс төрийн итгэлцлээ тууштай баримтлах. Гишүүн орнууд үеийн үед найрсаг байж, энх тайвныг үзэл баримтлалыг баримтлан бие биеийнхээ амин чухал ашиг сонирхол, сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж, талуудын энх тайван тогтвортой байдал, хөгжил цэцэглэлээ биелүүлэхийг дэмжсээр ирсэн юм.

  • Харилцан ашигтай хамтын ажиллагааг тууштай баримтлах. Бие биеийн ашиг сонирхлыг харгалзан, хамтаар зөвшилцөн хамтаар байгуулж, хамтаар хуваалцах зарчмыг баримтлан хөгжлийн стратегиа уялдуулж, харилцан ашигтай хамтаар хожиж, хамтаар цэцэглэн хөгжих замаар замнаж байна.

  • Эрх тэгш харилцахыг тууштай баримтлах. Том жижиг гүрэн гэсэнгүй эрх тэгш байж, зөвшилцөн саналаа нэгтгэх зарчмыг баримталж, аливаа зүйлд байнга зөвшилцөн, жижиг том, сул дорой гэж ялгахгүй байх.

  • Нээлттэй багтаамжтай байх баримтлах. Өөр өөр улс орон, өөр өөр үндэстэн, адил бус соёл эв зохицонгуй оршиж, харилцан суралцахыг санаачилж, соёл иргэншлийн яриа хэлцэл өрнүүлж, адил талаа нэгтгэн адил бус талаа нөөцлөн, нэн олон улс орон, олон улсын байгууллагатай түншилж, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх болно.

  • Эрх тэгш шударга байхыг тууштай барилах. НҮБ-ын дүрэм зарчмыг баримталж, үйл хэргийн үнэн мөнөөс гардан олон улсын болон бүс нутгийн асуудлыг зохицуулж, хувийн ашиг тусын үүднээс бусад орны зүйн ёсны ашиг сонирхлыг хохироохыг эсэргүүцнэ.

Эдгээр туршлага нь харилцан итгэлцэж, харилцан ашигтай байх, эрх тэгш, зөвшилцөж, соёл иргэншлийн олон ургалч байхыг хүндэтгэх, хамтаар хөгжихийг эрэлхийлсэн “Шанхай үзэл баримтлал”-ыг бүрэн харуулсан байна. “Шанхай үзэл баримтлал” бол ШХАБ-ын хөгжин хүчирхэгжих амьжиргааны хүч бөгөөд ШХАБ-ын урт хугацаа баримтлах үндсэн зарчим гэдгийг практик гэрчилж байна. Өнгөрсөнд бид “Шанхай үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлж асар их амжилт олсон, ирээдүйд мөн “Шанхай үзэл баримтлал”-ын дагуу хөгжих болно гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, шинэ нөхцөл байдалд ШХАБ олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт бүтээлч үүрэг гүйцэтгэх чухал хүчин болсны хувьд олон улсын ээдрээн будлиантай үйл хэргийн өмнө цаг эриний урсгалын дагуу эв нэгдэл хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ШХАБ-ын нэн нягт хувь заяаны нэгдмэл цогц байгуулахыг ахиулах хэрэгтэй.

Нэгт, харилцан дэмжих эрч хүчээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Дээд давхаргын хэлхээ холбоо, стратегийн хэлхээ холбоогоо эрчимжүүлж, харилцан ойлголцох, улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлж, бие биеийнхээ аюулгүй байдал, хөгжлийг хамгаалахаар чармайх хэрэгтэй.

Хоёрт, аюулгүй хамтын ажиллагаагаа өргөтгөх хэрэгтэй. Узбекистаны зүйр цэцэн үгэнд, энх тайван байманжин улс орон хөгждөг. Хур тунадас баймаанжин эх дэлхий сэргэдэг гэсэн үг байдаг. Энх тайвны алдагдлыг нөхөж, дэлхийн аюулгүй байдлыг хүндрэлээс гарахын тулд Хятадын тал Дэлхийн аюулгүй байдлын санаачилга дэвшүүлж, олон орон хамтын цогц, хамтран ажилласан, тогтвортой хөгжсөн аюулгүй байдлыг үзэлт санаачилж, тэнцүүртэй, үр ашигтай, тогтвортой аюулгүй байдлыг бий болгохыг ахиулж байна. Талууд хамтаар уг санаачилгыг хэрэгжүүлэхийг сайшааж байна.

Гуравт, бүтээлч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх. Бүс нутгийн орнуудын ард түмэн аз жаргалтай байх нь бидний хамтын зорилт юм. Хятадын талын санаачилсан дэлхийн хөгжлийн санаачилга нь олон улсын хамтын нийгэмлэг хөгжлийн асуудлыг дээд хэмжээнд чухалчилж, дэлхийн хөгжлийн түншийн харилцаа тогтоохыг ахиулж, хүчирхэг, ногоон, эрүүл дэлхийн хөгжлийг биелүүлэхийг хүсэж байна. Талуудтай хамтаар уг санаачилгыг хэрэгжүүлж, олон орон тогтвортой хөгжлөө биелүүлэхэд туслахад Хятадын тал бэлэн байна.

Дөрөвт, хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлэх. Соёл иргэншил солилцон байж уялдаатай болж дэвшдэг. Бид боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, радио телевиз зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа өргөтгөж, залуучуудын лагерь, эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, иргэдийн найрамдлын форум, уламжлалт эм эмнэлгийн чуулга уулзалт зэргийг үргэлжлэн зохион байгуулж, ШХАБ-ын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны комисс зэрэг иргэний байгууллагын үүрэг хариуцлагыг дэмжих болно. Хятад улс Хятад-ШХАБ-ын цас мөсний спортын үлгэр жишээ бүс байгуулж, ирэх жил ядуурлаас ангижруулах, тогтвортой хөгжлийн форум, найрсаг хотын чуулга уулзалт зэргийг зохион байгуулах болно. Мөн ирэх 3 жилд уг байгууллагын гишүүн орнуудын 2000 иргэнд нүдний болор цайх өвчний мэс заслыг үнэ төлбөргүй хийн өгч, 5000 хүнийг курс дамжаанд хамруулах болно.

Тавт, олон тал үзлийг баримтлах. Бид НҮБ-аар төв болгосон олон улсын тогтолцоо болон олон улсын хуулиар үндэс болгосон олон улсын дэг журмыг эрс хамгаалж, хүн төрөлхтний нийтийн үнийн үзэлтийг хөгжүүлж, азаа туршсан сорилт болон бүлэглэл байгуулах улс төрийг орхих болно. Уг байгууллагыг НҮБ зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагатай хэлхээ холбоотой байлгаж, олон талт үзлийг баримталж, дэлхийн засаглалыг боловсронгуй болгож, олон улсын дэглэмийг нэн шударга зүй зохистой байх тийш хөгжүүлэхээр чармайх болно гэжээ.